Тунирхал
Ахиад чи намайг уйлуулвал vvл болчихно шvv, би
Анхны салхи сэвхийхэд л тэнгэрээр нэг тарчихна
Ахиад нэг л гомдоовол цонхны цэцэг болчихоод
Аргадаж, гуйгаад сөгдөхөд чинь нэг ч vг дуугарахгvй

"Тунирхал" цааш унших »
Малчны зураг 700 фото зурагнаас шилдэгт 10т

Үүнийг хараад би их гайхлаа. Та бүгд ч гэсэн ороод үзээрэй. Гэхдээ 4 сумд гэж худлаа мэдээлэгджээ, хөөрхий.

Ийшээ орж саналаа өгөөрэй.
Англи хэлний түвшингээ тогтооцгооё!
Та бүгд дараах холбоосон дээр дарж өөрийнхөө англи хэлний тувшингээ тогтоогоорой! Гол нь улам бүр сайжруулах нь чухал шүү. Амжилт хүсье.

http://www.testden.com/scripts/aspect/intro.asp
Хоол уу? Хор уу?
Бидний идэж буй хоол хүнсэнд маш олон төрлийн хорт бодис агуулагддаг боловч бид мэдэхгүй идсээр л байдаг. Мөн байгалийн гаралтай хоол хүнс гэж бараг үгүй болж байна.

Хоол хүнсний аюулгүй байдалтай холбоотой маш олон өвчин эмгэг тэр дундаа эсийн эмх замбараагүй өсөлт, эсийн мутацаас үүсэлтэй хавдар, төрөлхийн гажиг г.м ихээхэн үүсч байгаа билээ. Бидний идэх дуртай хүнсний бүтээгдэхүүний найрлаганд Е гэсэн үсгээр эхэлсэн  тоо байдаг нь ямар хорт бодис тухайн бүтээгдэхүүнд орсон байгааг гэрчилдэг. Заримаас нь дурдвал:

"Хоол уу? Хор уу?" цааш унших »
БНХАУ - ын Гуанжоу хотоор аялсан тэмдэглэлээс


Гуанжоу хот бол зах зээл сайн хөгжсөн, үйлдвэрлэл, худалдааны орчин үеийн том хот юм. Би Гуанжоу хотод анх буухад маш бүгчим халуун, бусад хөгжилтэй хотуудтай харьцуулахад  гадны жуулчдад зориулсан мэдээллийн төв ховор тул ойлгомжгүй, хүмүүс нь хүнээс яаж мөнгө салгах вэ гэдэг сэтгэхүйгээр ханддаг, зочид буудал гийст хаус ихтэй боловч үнэтэй, дэлгүүр нь ч үнэтэй байлаа. Хэдийгээр ийм боловч нөгөө талаар хятадын бүхий л том үйлдвэрийн төв мужид багтдаг гэдэг утгаараа том том үзэсгэлэнгүүд болдог, худалдаа бизнесийн чөлөөт бүс гэдэг утгаараа үнэхээр их боломжийн.

Хэрэв та энд аялал жуучлалаар ирж байгаа бол ийшээ ирж мөнгөө дэмий үрэх шаардлагагүй харин та худалдаа бизнэсийн ажлаар ирж байгаа бол үнэхээр өргөн боломж агуулсан хот шүү. Гэхдээ мэдээж ирэхээсээ өмнө сайн судалж байж ирэх хэрэгтэй шүү. Мөн хятадаар ойр зуурын үг сураад очих  хэрэгтэй.  Наад захын жишээ нь та таксинд суугаад хятадаар хаашаа явахаа хэлвэл ямар ч асуудалгүй аль ойрхон дөт замаар хүргээд л өгнө. Хэрэв та газрийн зураг заах, танилцуулга материал  узуулвэл яаж ч тойрч магад, эцэст нь хэдийг ч нэхэж магад шүү.
Монгол брэнд монгол блог
Монгол улс монгол программистуудын гараар бүтсэн өөрсдийн гэсэн блогтой боллоо.
Саяхныг хүртэл блог гэсэн ойлголт монголд битгий хэл дэлхийд байгаагүй. Гэтэл блог гэдэг вэб хаягны доор хүмүүс өөрсдийн буланг нээж тэр бүү хэл өөрсдийн бяцхан вэб хаягтай болж үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн нь саяхан билээ. Уг вэб хаягны нэрнээс үүдэлтэйгээр блог гэдэг нэр томьёо үүсч шинэ ухагдахуун бий болжээ. Гадны блогуудад монголчууд бид бүртгүүлэн гадаадын блогуудыг хөгжүүлэхэд багагүй хувь нэмрээ оруулж ирсэн бол одоо бид монгол программистуудын ур ухаанаар бүтсэн өргөн боломж, оновчтой шийдэл бүхий блог хэрэглэх болсондоо баяртай байна. Та бүхнийг ч гэсэн гадаадын блогуудаас татгалзан монгол хүн бүр монгол блогын дор нэгдэн харилцан мэдээлэлээ солилцон, үзэл бодлоо хуваалцан, мэдлэгээ өргөжүүлэхийг уриалж байна.
(Нийт: 6)